Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мадонна Оросуудад 333 сая рублийн өртэй болох нь


Нэрт дуучин Мадоннаг оросын Санкт-Петербург хотод тоглосны дараа Оросын олон нийтийн зүтгэлтнүүд түүнээс сэтгэл санааны хохирлын төлбөр хэмээн 333 сая рубль нэхэмжилж шүүхэд өгчээ.
Тэд  Санкт-Петербургийн  Москвагийн районы шүүхэд өгөх  өргөдөлдөө “ Дуучин Мадонно үзэгчдийн нь дунд хүүхдүүд байхад гомосексуализмыг сурталчилж шүтэн бишрэгчдээ гутаасан. Үүнийг манай хотод хориглодог. Бид бол өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй соёлт хүмүүс” гэжээ. Өргөдлийг оросын иргэдийн үйлдвэрчний эвлэл, “Шинэ аугаа Орос” нам, “Ардын сүм” зэрэг олон байгууллагын идэвхтнүүдийн төлөөлөл, санаачлагчид гаргажээ. Дуучин болон түүний концертыг зохион байгуулагчдаас олон нийтэд сэтгэл санааны хохирол учруулсны төлөө гаргуулах энэ төлбөрийн 50 хувийг Петербург хотын төсөвт оруулж, үлдэх хувийг нь гэр бүл хүүхэд, эхчүүдийг дэмжихэд  болон иргэдийг гомосексуализм, садар самуунаас сэргийлэх сурталчилгаанд ашиглана гэсэн байна.
Мадонна наймдугаар сарын 9-нд Санкт –Петербург хотод тоглох үеэрээ ЛГБТ буюу лесби, гей, бисекс, трансгендерийн хөдөлгөөнийг  дэмжиж байгаагаа илэрхийлчихсэн юм байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан