Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дуучин Уйтни Хюстоны эд зүйлс Grammy музейд тавигдлаа


Дуучин Уйтни Хюстоны  эдэлж хэрэглэж байсан зүйлсийн үзэсгэлэн өчигдөр Лос Анжелосын Grammy музейд тавигдсан байна. Үзэсгэлэн ирэх оны 2 сар хүртэл нээлттэй байх юм байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд  түүний шүтэн бишрэгчид олноороо ирсэн байна. Дуучны ах дүүс болох  Майкл болон  Гэри Хюстон  нар  эгчийнхээ амьдралын нэгэн хэсэг дурсамж болсон эд зүйлсийг шүтэн бишрэгчдэд нь сонирхуулж эгчийгээ дурсахад нь хамтран ажиллаж байгаа Grammy музейн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.  Музейд гарсан хамгийн алдартай зүйлүүдийн нэг бол дуучны 1994 оны Grammy Awards-д оролцож гурван Grammy шагнал авахдаа өмсч байсан цагаан даашинз байсан байна. Дуучны  хуучин менежэр “Бид бүгд нэг гэр бүл, тэр бол маш үзэгсэлэнтэй маш авьяаслаг эмэгтэй байсан. Энд хүрэлцэн ирж энэ гайхалтай үйл явдалд оролцож түүний гэр бүлийн нэгэн хэсэг болж байгадаа маш их баяртай байна” гэжээ. Дуучин Whitney Houston алдрын оргилд хүрч гайхалтай сайхан хоолойгоороо поп урлагт од болж чадсан ч сүүлийн хэдэн жилд хар тамхинд орж нэр хүнд нь унасан юм.  Тэрээр 30жил  урлагт зүтгэхдээ зүргаан Grammy шагнал, 30 Billboard шагнал, америкийн хөгжмийн  22 шагнал авснаараа Гиннесийн дээд амжилтыг эвдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан