Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Уулсын өнгө” өнөөдөр нээлтээ хийнэ

Орос, Монгол, Шинжан уйгарын 70 гаруй уран бүтээлчдийн хамтарсан судалбар зургийн аяллыг Алтай нутгаар тавдугаар сард ОХУ-аас зохион байгуулсан бөгөөд уг аялалд оролцсон монгол уран бүтээлчдийн хамтарсан тайлан үзэсгэлэн өнөөдөр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, УГЗ С.Дагвадорж, МУЭ гишүүн ахмад зураач Н.Оросоо, МУЭ нэрэмжит шагналт зураач, СТА Г.Лхагвасүрэн, Х.Пүрэвжав, Я.Бат-Ирээдүй, Б.Очирхуяг, Р.Баярмөнх, П.Ганбат, П.Одон, СТА Г.Ариунболд, Х.Дастан, Ж.Ризабек, Б.Хайрат, К.Ёлка зэрэг уран бүтээлчдийн 60 гаруй судалбар зургаас бүрдсэн юм. 

Үзэсгэлэн эртний нүүдэлчдийн нутаг дэвсгэрт багтсан Горны Алтай байгалийн үзэсгэлэнт газрыг Алтай таван богдыг чанх ардаас харах боломжийг бий болгон судалбар зураг болгож байгаагаараа ач холбогдолтой юм. Энэхүү судалбар аялалыг Монголын Урчуудын эвлэлтэй хамтран залуу уран бүтээлчдээ дэмжин жил бүр тогтмол үргэлжлүүлэхээр зорьж байгаа юм. 

“Уулсын өнгө” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагт “Орд” арт галерейн танхимд зохион байгуулагдах бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, МУЭ шагналт зураач, УГЗ С.Дагвадорж тэргүүтэй хүмүүс оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан