Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
THE HU ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД СТА БОЛЛОО

Боловсрол, соёл, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа.

Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй зарим залуусыг салбарын болон залуучуудын байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.

1 Сэтгэгдэл
хү хард рок хамтлаг нэртэй үндэсний язгуур урлагыг зэрэмдэглэсэн төлөө шагналаа Америкийн Трамп ерөнхийлөгчөөсөө авахгүй юу
Хамгийн их уншсан