Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сибирьт гарсан түймэр манай улсаас 700 км-ын зайтай байна

 

Сибирьт гарсан түймэр өргөн хэмжээг хамарч, өчигдрөөс утаа нь манай улсыг бүрхээд байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд"2019 он гарснаас хойш улсын хэмжээнд ой хээрийн 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад гарсан түймрийг энэ сарын 19-нд бүрэн унтраасан.

Өнөөдрийн байдлаар долдугаар сарын 19-нөөс хойш Монгол Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн бүртгэл, мэдээлэл ирээгүй. 

Сибирийн түймрийг хиймэл дагуулын мэдээгээр харж, агаараар татаж үзэхэд манайхаас ойролцоогоор 700 км-ын зайтай байна. Энэ түймэр Байгаль далайн цаана гарсан. Наана нь Эрхүү, Чита хотууд байгаа. 

Өнөөдрийн байдлаар манайхтай хиллэсэн ОХУ-ын хил дагуу түймэр байхгүй. 2019 он гарснаас хойш ОХУ талаас 5 удаагийн ой, хээрийн түймэр Дорнод, Хэнтий аймгийн сумдаар давж ирсэн. 

Түймрийн утаа уржигдраас ажиглагдаж эхэлсэн. Сая хиймэл дагуулаас харахад Хөвсгөл, Булган аймагт утаатай байна. Утаа орж ирж буй нь салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж буй. Түүнээс биш Эрхүүд гарсан түймэр өнөөдөр, маргаашдаа шууд манай улс руу тархаж орж ирэх боломжгүй.

ОХУ-ын мэдээллээс харахад, сайд нь ярилацлага өгөхдөө "түймэр унтраах зардал нь хохирлынхоо зардлаас давчих гээд байна" гэсэн байсан. ОХУ-ын талаас ямар арга хэмжээ авах гэж буй талаар одоогоор бидэнд мэдээлэл алга" хэмээлээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан