Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвд үнэлгээ хийв

Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа. 

Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажиллав. Дээрх аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дурсгал бүхий сумдын багийн Засаг дарга нар болон ойр орчимд нь оршин суугаа ард иргэдтэй уулзаж, дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцож, мэдээлэл цуглууллаа.

Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхий өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Дашрамд дурдахад Монгол Улсаас соёлын ангиллаар 3 дурсгалт газар (2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг), байгалийн ангиллаар 2 дурсгалт газар (2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Дагуурын ландшафт) тус тус Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан