Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ ХӨЛӨГЛӨДӨГ ОНГОЦ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хөлөглөдөг онгоцтой танилц

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өөрийн хөлөглөдөг “Ил-96” агаарын номер нэг хөлгөөрөө өчигдөр орой Монгол Улсад газардсан юм.


Түүний хөлөглөдөг агаарын хөлөг нь нүсэр том ч харсан хүн бүхний харааг татна. Дотор тал нь орд харш шиг тансаг юм.



“Ил-96” агаарын хөлөг №1 нь 500 сая орчим ам.доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон байна.

В.В.Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнх нь  алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтан чимэглэлтэй билээ.

В.В.Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь бүгд аюулгүйн бүстэй.

Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12000 метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13.000км нисэх чадалтай.

Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм.

Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ.
Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. Тэрбээр биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай.

Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтой.



Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ.


Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ.


 


1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан