Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“ХОЁР АРД ТҮМЭН – НЭГ ЯЛАЛТ” үзэсгэлэн маргааш хаагдана


Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Хоёр ард түмэн - Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн энэ сарын 2-нд нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монцамэ агентлагийн дарга Б.Ганчимэг, “Россия сегодня” агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хатагтай Ксения Александровна Франчук болон ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх Литованный Евгений Иванович, БНВУ-аас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг нарын төлөөлөгчид оролцсон билээ.

Түүхт ялалтын ой тохиож буй энэ өдрүүдэд үр хүүхдээ дагуулан уран зургийн галерейгаар зочилж, Халх голын ялалтын түүхэн болон Орос-Монголын найрамдалт харилцааны гэрч болсон гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан