Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна.

Дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Энэ ширээний ард ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Спорт гэдэг хүнд их том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй" хэмээгээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө.

Дашрамд дурдахад Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй тамирчдын амжилтын гараа алтан медалиар эхэллээ.

Тодруулбал олс таталтын төрөлд ЭРДМИЙН ОРГИЛ цогцолбор сургуулийн баг тамирчид алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчиддаа амжилт хүсье гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан