Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүүхэлдэйн киноны уран бүтээлчийг СТА цол тэмдгээр шагналаа

Монголын хүүхэлдэйн киноны урлагт өнөөг хүртэл үнэ цэнэтэй хэвээр "Эрх цагаан ишиг", "Шаазан заан", "Өвгөн арслан хоёр" зэрэг 20-иод хүүхэлдэйн киног хамтран бүтээсэн зураач, найруулагч Үржингийн Болдсайханыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өглөө.

Зураач, найруулагч Ү.Болдсайхан хуучнаар Улсын багшийн дээд сургууль, Ленинград хотын Театр, кино, хөгжмийн дээд сургуулийг төгссөн бөгөөд 1984 оноос хойш Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны дэргэдэх Телекино үйлдвэрийн хүүхэлдэйн цех, “Улаан од” сонинд мэргэжлээрээ ажиллаж, хүүхэд залуучуудад зориулсан олон бүтээлд оролцож байжээ.

Түүний бүтээсэн "Хүн ба морь", "Хүн ба байгаль" гэдэг график зураг нь Монголын Үндэсний Галерейн үнэт бүтээлийн фондод хадгалагдахын зэрэгцээ Монголд үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүний гранпри, Тэргүүний тариаланч хамт олон шагнал болон МХАҮТ зэрэг төрийн бус байгууллагуудын нэр хүндтэй шагналуудын цомыг урласан нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан