Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” маргааш нээлтээ хийнэ

1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан VIII Богд Жевзүндамба хутагт Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” сэдэвт үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны аравдугаар сарын 9 нөөс 25-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Үзэсгэлэн аравдугаар сарын 9-ний 11 цагт нээгдэх бол аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохиогдох эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 33 эрдэмтэд илтгэл тавьж байгаагийн дотор Япон, Герман, Орос, Унгар, Польш зэрэг гадаадын 10 гаруй нэрт монголч эрдэмтэд оролцоно.

Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан