Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Богд хаан-150” түүх, соёл, өвийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг.

Зарлигт “…б) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах…” гэж заасны дагуу 2019 оны 10-р сарын 11-ний өдөр Төрийн ордны “Б” танхимд 09:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Богд хаан-150” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох юм.

Хуралд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц тэргүүтэй олон судлаач, эрдэмтэн мэргэд оролцоно.

Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн гавьяат профессор Наками Тацүо, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор Сергей Львович Кузьмин нар үндсэн итгэл тавьж, Унгар, Герман, Япон, ОХУ-ын бусад эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан