Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хагибис хар салхины улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй

Японд сүүлийн 60 жил тохиогоогүй Хагибис хар салхины улмаас нас  барсан иргэдийн тоо 19 хүрээд байна гэж “NHK телевизээс мэдээллээ.
Үүний улмаас нийслэл хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд зогсож, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаан завсарлажээ.
Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрч байгаа хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байна. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1,000 гаруй хүн амиа алдаж байв.
Дөнгөж сарын өмнө өөр нэг хүчтэй хар салхи Японы арлуудыг дайрахад иргэдийн 30,000 сууц сүйрч, цахилгаан эрчим хүчний урт тасалдал үүссэн юм.
Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгажээ.
Токио хотын Диснейлэнд өнөөдөр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай зогссон тохиолдол болж байгаа гэнэ.

Эрх баригчид амь үрэгдсэн хүмүүсийн тоог тогтоохоор ажиллаж байна. Тиймээс  нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ мэдээллийн өмнө хар салхины улмаас  14 хүн амь үрэгдэж, 149  хүн шархдаж гэмтсэн, 30 гаруй хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн юм. Тодруулбал, Токио хотыг  тойрон оршдог Чиба, Гунма, Канагава, Фукушима мужид 19 хүн амь үрэгдсэн ажээ. Тэдний дотор 60 гаруй насны нэг эрэгтэй хүнийг Кавасаки мужаас олсон  байна. Хүчтэй борооны улмаас Нагано муж дахь гол үерлэж эргээ хальсан. Мөн Чикума голын ойролцоох зарим байшин усанд автсан байна. Харин үерийн уснаас зугтаж байшингийнхаа дээвэр дээр гараад байсан нэг хүнийг нисдэг тэргээр очиж авчээ. Японы эрх баригчид орон даяар зургаан сая гаруй хүнийг  орон гэрээ орхин нүүх тушаал, мэдэгдлийг хийсэн.  Одоогийн байдлаар 160 хүн шархдаж гэмтсэн байна. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга байгалийн гамшгийн улмаас 376 мянга гаруй байшин цахилгаангүй болоод байна.

Мөн Нагано мужид 160 гаруй хүн үерийн улмаас настай хүмүүс амьдардаг барилга дотор гацаад байна гэж мэдэгджээ. Сайтама мужид 260 ахмад настан үерийн улмаас гацаад байгаа аж. “ NHK телевиз хүчтэй борооны улмаас  зүүн хойд нутгийн 14 голын түвшин эргээ давж халина. Мөн 14 мянган байшин, барилга  ундны усны нөөцгүй болоод байна гэж  мэдээлсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абэ  дахин иргэд амь үрэгдэх боломжоос зайлсхийхийн тулд  27 мянган цэргийг аврах ажиллаггаанд оролцуулна гэв. Түүнээс гадна  хар салхи, үерийн улмаас орон даяар учирсан бүх гарз хохирлыг  хурдан нөхөн сэргээхийн тулд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан