Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаярыг шагналаа

Цагдаагийн байгууллага, “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг энэ онд зохион байгуулж байна.

Дээрх “Санамж бичиг”-ийн хүрээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах, олж тогтоох, хурд хэтрүүлэх зөрчил, татвар даатгал, оношлогоонд хамрагдсан эсэхийг хянаж, илэрсэн зөрчилд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийг арилгуулан, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ашиглах боломжтой иж бүрэн хяналтын системийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд сум дахь замын цагдаагийн постуудад хийсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлагтай хамтран "Яараад яахав дээ" арга хэмжээг улсын хэмжээнд 21 аймагт сурталчлан танилцуулах ажлыг зохион байгуулсан.

Энэхүү аянуудыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж, цагдаагийн албаны материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл гарган хамтран ажилласан “Оюутолгой” компаний Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар шагнаж, урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан