Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаалаа

Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байна. 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан уг хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаалаа.

Энэ талаар “Харанга” хамтлаг өөрийн фэйсбүүк хуудастаа “Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёр маань урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээрээ, бидний хүсэн хүлээсэн гавьяат шагналыг хүртэх болжээ. Та хоёртоо баяр хүргэн мэхийн ёсолъё” гэж бичжээ.

1 Сэтгэгдэл
Амжилт хүсье мундаг шүү энэ 2- л үлдчихлээ гээд бодож байсан юм аа авах гавьяатай хүмүүс шүү энэ 2 байхгүй байсан бол бусад нь ч гэсэн авахгүй байх байлаа дахин дахин баяр хүргэе
Хамгийн их уншсан