Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Мисс М.Цэвэлмаа Английн нийслэл Лондон хотыг зорьлоо

Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг өнөөдөр зорьлоо. Дэлхийн миссийн тэмцээн нь Beauty with a purpose - Сайн үйлсийн ажил, Авъяас, Спорт, Топ модель, Олон нийтийн санал, Дэлхийн бүжиг,  Head to head challenge - Асуулт хариултын уралдаан гэх үндсэн долоон төрлийн шалгаруулалтаар арван нэгдүгээр сарын 20-ноос арван хоёрдугаар сарын 14-нийг хүртэл болох юм. Мисс М.Цэвэлмаа нь Multimedia award буюу олон нийтийн санал асуулгаар Мексик улсын дараа хоёрдугаарт явж байна. Иймд эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-д оролцож буй эмч мэргэжилтэй миссээ дэмжин, mobstar аппликейшн ашиглан саналаа өгөөрэй.

Mobstar санал асуулгад түрүүлсэнээр бид миссээ шилдэг 20-т оруулах боломжтой юм. Мисс М.Цэвэлмаа нь 22 настай, хүний их эмч мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөн “Дэлхийн мисс”-д оролцож буй анхны эмч мэргэжилтэй мисс юм. Тэрээр англи, орос хэлтэй, морин хуур тоглодог. Мөн иог бясалгалаар сүүлийн гурван жилийн турш хичээллэж буй юм.

Олон нийтийн саналыг Mobstar апплейкшнаар саналаа хэрхэн өгөх тухай зургаар орууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан