Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Баянмонгол" чуулга энэ сарын 30-нд 50 жилийн ойн тоглолтоо хийнэ

Монгол Улсып Филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд  баярын үйл ажиллагаагаа энэ сарын 30-нд Corporate Concert Hall-д зохион байгуулахаар болсон тухай  мэдээлэл хийлээ.

 Монголын эстрад, рок попын эхлэл, Монгол жаззыг үндэслэгч “Баян Монгол” чуулга 1969 оны долдугаар сарын 9.10-нд хөгжмийн зохиолч, УГЗ Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хийж байсан чуулга өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус чуулга нь Монголын урлагийн сор болсон олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай бөгөөд жааз хөгжмийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй билээ.

“Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд баримтат кино хийсэн бөгөөд энэ сарын 30-ны өдөр уг киногоо Corporate Concert Hall-д танхимд нээж, дараа нь баярын концертоо тоглох аж. Мөн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойг тохиолдуулан  хос цомог, пянз, түүхэн ном гаргах зэрэг ажлуудыг хийсэн байна.  

“Баян Монгол” чуулгын 50 жилийн баярын тоглолтод:

  • Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/
  • Удирдаач Б.Нямдорж /МУУГЗ/.
  • Удирдаач С.Саруул-Од /МУСТА/
  • Улсын Филармонийн дуучин: Н.Наранбаатар /МУСТА/
  • Ц.Хулан /МУСТА/
  • Л.Насанбуян /МУС'ГА/
  • Б.Дэлгэрбаяр /МУСТА/
  • Б.Солонго

Урилгаар:

  • Харанга хамтлаг
  • Никитон хамтлаг
  • Х.Төмөрбаатар /МУГЖ/
  • Н.Оюунчимэг /МУСТА/
  • Б.Хонгор /МУСТА/
  • Ж.Ариунжаргал  нар оролцоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан