Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монгол найруулагчийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

Монгол найруулагчийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

Японд жил бүр уламжлал болгон зохиогддог "Tsurukawa" богино хэмжээний кино уралдааны 2019 оны шилдгүүд тодорчээ. Уг кино наадмын сүүлчийн шатанд шалгарсан 24 бүтээлээс Гран при, хагас гран при шагналаас гадна есөн тусгай шагналт бүтээлийг тодруулжээ. Монгол Улсаас уг наадамд оролцсон найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" богино хэмжээний кино Мачинда хотын соёлын олон улсын солилцооны сангийн даргын нэрэмжит шагналыг хүртсэн байна.

"Tsurukawa" кино уралдаан нь 15 минут үргэлжлэх богино хэмжээний киног шалгаруулж, шагнал олгох олон улсын кино наадам юм. Энэ жилийн наадамд нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг сүүлийн шатанд үлдээж үүнээс ийнхүү 11 бүтээлийг шилдгийн шилдгээр шалгаруулжээ.

Монгол найруулагчийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

Найруулагч Ц.Дэнсмаагийн шагналыг Япон улсад ажиллаж, амьдарч буй "Зохист дорно" хэвлэлийн газрын захирал Х.Эрдэнэцэцэг гардан авчээ.

Монгол найруулагчийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан