Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол цэргийн музей сарын турш ахлах ангийн сурагчдад үнэ төлбөргүй

 

Монгол цэргийн музей нь Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачлагаар Нийслэлийн Боловсролын газартай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдад Их түүхээрээ бахархах, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор музейг үнэ төлбөргүй үзэх сарын аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд өчигдөр Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт музейн үзмэрийг дэлгэж олон нийтэд сонирхуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсний ойг жил бүр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Монгол Улсын Засгийн Газрын 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалын үнэ цэнэ, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд, хүүхэд залууст Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Цэргийн музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй 100 гаруй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, материал зэргийг дэлгэсэн “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнд Их Монгол Улсын үеээс Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улс, Ардын хувьсгал, 1939 оны “Халхын голын байлдаан” , 1945 оны “Чөлөөлөх дайн”, орчин цагийн Зэвсэгт Хүчний үүсэл, хөгжлийн түүхийг харуулсан цэргийн зэр зэвсэг, эдлэл хэрэгсэл, археологийн олдворууд, биет үзмэр, эд өлөг, цаасан суурьт архивын баримт материалиуд зэрэг онц сонирхолтой үзмэрүүдийн толилуулж буйгаараа онцлог болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан