Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
6000 орчим үл хөдлөх дурсгалын хамгаалалтын асуудлыг хөндөн ярилцаж байна

Соёл, урлагийн газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран өнөөдөр Соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлаар тусгай хамгаалалттай 30 нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсад нийт 9537 дурсгалт газрын 86,157 үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнээс 6000 орчим үл хөдлөх дурсгал нь Тусгай хамгаалалттай газар нутагт оршдог. Эдгээр дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хөндөж ярилцах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дэмжлэг, оролцоотойгоор дурсгалуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр онолын болон бодит туршлагаа харилцан солилцож цаашид хамтран ажиллах хамгаалалтын менежментийн чиглэлийг тодорхойлох юм.


Сургалтыг, уулзалтад Түүх соёлын үл хөдлөх дурсгал, түүний ангилал, бүртгэн баримжтжуулалт, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг хэрэгжүүлэх тогтолцоо, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бодлого, эрх зүйн орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын хяналт зэрэг 4 үндсэн агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан