Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ТҮҮХЭН ЗАМНАЛ" энэ сарыг дуустал үзэгчдийн хүртээл болно

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан МОНЦАМЭ агентлаг 70, БНХАУ-ын СИНЬХУА агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 гэрэл зургийг олны хүртээл болгож буй юм.

Үзэсгэлэнг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээж үг хэллээ. Тэрээр, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлыг сурталчлах чиглэлээр олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тухай дурдаад, хоёр орны гэрэл зурагчдын хамтарсан аялал зохион байгуулах зэрэг соёлын арга хэмжээг БСШУСЯ-наас дэмжихээ илэрхийлж, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

МОНЦАМЭ болон СИНЬХУА мэдээллийн агентлаг анх 1958 онд мэдээ солилцох тухай хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд найраг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд 2018 онд Хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан. Уг хэлэлцээрээр мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг харилцан солилцох, хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тогтсон юм.

“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан