Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жастин Тимберлэйк нууцаар хуримлав уу
Алдарт хос Жастин Тимберлэйк, Жессика Бил нар өнгөрсөн бямба гаригт Виомин дахь хувийн эдлэнд нууцаар хуримласан гэдэг мэдээлэл АНУ-ын шар хэвлэлүүдээр тараад байна. Өнгөрсөн онд сүй тавьсан хос хоёр Жастины найзын эзэмшдэг Жэксон хоул дахь эдлэнд хуримын ёслолоо үйлдсэн гэнэ. Тус эдлэнгийн цэцэрлэгт хуримын ёслолын тайзыг сүүлийн хоёр долоо хоногийн турш засч янзалсан гэдэг мэдээлэл ч байгаа юм. Гэвч албан ёсоор батлагдаагүй энэ эргэлзээтэй мэдээллийн талаар зарим цахим хуудас “Энэ бол Жастины хуримын бэлтгэл сургуулилт. Жинхэнэ хурим болоогүй” гэсэн мэдээ тарааж байна.
Дуучин Жастин Тимберлэйк жүжигчин Жессика Билтэй 2007 оноос болзож эхэлсэн ч 2011 онд тэд түр хоёр тийш болсон юм. Гэвч жил хүрэхгүй хугацаанд эргэн нийлж, өнгөрсөн оны сүүлчээр Жастин найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр үеэс тэднийг Виоминд хуримаа хийнэ гэсэн яриа гарч эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан