Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Утгын чимэг-2019" өнөөдөр болно

"Утгын чимэг-2019" наадам өнөөдөр болно

Өнөөдөр Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдөр. Энэхүү ойн өдрөөрөө МЗЭ-ээс оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах "Утгын чимэг" наадмаа зохион байгуулах юм. 

Уг наадмыг энэ жил 70 насны ой нь тохиож буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон нэрт зохиолчийн гэр бүл, үр хүүхэд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл МЗЭ -тэй хамтран зохион байгуулж буйгаараа онцлог ажээ.

"Утгын чимэг-2019" наадмын сүүлчийн шатанд Н.Бадамжавын "Эцэг", С.Батжаргалын "Хөх илдний нууц", С.Баттулгын "Зүүдний сахиул", П.Батхуягийн "Цаггүй газар", Т.Баянсангийн "Цагаан гэгээ тасрах үе", Д.Жамъянгийн "Хот айлын лус", Ш.Ёолк "Эхийн сэтгэл элдэггүй", Д.Норовын "Хэрээний нулимс", С.Пүрэвсүрэнгийн "Аав хүү хоёр", Д.Төрбатын "Хөөрөг" гэсэн 10 өгүүллэг тунаж үлдээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн "Утгын чимэг" наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ, 2018 онд яруу найрагч С.Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ, 2017 онд соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв "Уул, өвгөн хоёр" өгүүллэгээрээ, 2016 онд сэтгүүлч, яруу найрагч Б.Лхагвасүрэн "Яргуй нүдлэх цагаар" өгүүллэгээрээ тус тус тэргүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан