Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Боб Диланы дүрд жүжигчин Тимоти Шаламе тоглоно

Жүжигчин Тимоти Шаламе Америкийн домогт уран бүтээлч Боб Диланы дүрд тоглохоор хэлэлцээр хийж байгаа талаар Variety ба The Hollywood Reporter сэтгүүлүүд мэдэгдэж байна. Кино найруулагч Жеймс Мэнголд болон Fox Searchlight кино компанийн бүтээж буй "Going Electric" нэртэй энэхүү шинэ кинонд Боб Диланы фолк хөгжмийн домог болж буй замналыг үзүүлэх юм.

 

Сонирхуулахад Жеймс Мэнголд өмнө нь "Ford v Ferrari", "Walk the Line" зэрэг намтарчилсан кинонуудаас гадна Оскарын наадмын шилдэг кино зохиол номинацад нэр дэвшиж, асар өндөр үнэлгээ авч байсан "Logan" киног бүтээж байсан туршлагатай билээ.

Одоогийн байдлаар киноны зураг авалт хэзээ эхлэх нь тодорхой болоогүй ч Боб Дилан кино найруулагчид өөрийн биеэр зөвлөгөө өгч байгааг эх сурвалж мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан