Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
УДЭТ-ын тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын удирдлага уран бүтээлчидтэй уулзаж, 2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн талаар санал сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид тус байранд ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Тайзны технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчид танилцууллаа.

Энэ онд тус театрын засвар шинэчлэлийн ажилд улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч, зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргах, үзвэр үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх төсөөллөө тодорхой болгох хугацаатай үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, “Төр засгаас соёл урлагийн салбарт урд өмнө байгаагүй анхаарал хандуулж байгааг бид хэлэх ёстой. Техникийн болоод хөгжлийн хоцрогдолд орж барилга байшин болон тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон үнэн. Үүнийг түмэн олон зөв ойлгох хэрэгтэй. Энэ жил баталж өгсөн төсвийг бодит ажил болгож, тулгамдсан олон асуудлаа цэгцэлж, үзэгчдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх болно” гэлээ.

Драмын театрын тухайд хүчитгэл, бэхэлгээ, засвараас гадна тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийх юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан