Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгдсэн байна.

“Холбооны улсын хуралд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчилсөн хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон. Энэ нөхцөлд бид Засгийн газар гэдэг утгаараа улсынхаа Ерөнхийлөгчид саналаа хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шийдвэрийг гаргах боломж олгох ёстой. Бид мөн Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь зөв гэж үзэж байна.” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

В.Путин хариуд нь Засгийн газрын гишүүдийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархаад, "хэдийгээр бүгд сайн болоогүй ч" үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр  Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг Медведевт санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч  өмнө нь Холбооны улсын хуралд хандаж үг хэлэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвхөн хэлэлцүүлээд зогсохгүй батлах эрхийг Төрийн Думд олгохыг санал болгосон нь улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх боловч үүнтэй зэрэгцээд парламент болон гүйцэтгэх засаглалын хоорондын уялдаа холбоог илүү үр дүнтэй болгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан