Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УДБЭТ ИРЭХ САРД ТӨЛӨВЛӨГДСӨН БҮХ ТОГЛОЛТОО ЦУЦАЛЛАА

Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын захиргаа, уран сайхны зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар, УДБЭТ нь дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сард төлөвлөгдсөн бүх тоглолтоо цуцалсан байна.

Иймээс хэрвээ та УДБЭТ-ын хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгон тасалбар худалдан авсан бол бусад саруудын тоглолтын тасалбараар солих эсвэл буцаах боломжтой юм байна.

Театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдана гэдгийг мэдэгдэлдээ дурджээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

 УДБЭТ-ЫН ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА, ҮЗЭГЧДИЙН АНХААРАЛД

УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ.

УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2-р сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна.

Хэрэв та манай театрын 2-р сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой юм. Манай театрын үйл ажиллагаа 3-р сараас эхлэн хэвийн явагдах болно.


Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа.

УДБЭТ-ын захиргаа, Уран сайхны зөвлөл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан