Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл найрагч болжээ


МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл гэх залуу өөрийнөө фээсбүүк хуудсандаа “Оюутнуудаа хайрла” гэх шүлгийг бичжээ. Тэрээр, энэхүү шүлгээ их дээд сургуулиудын багш нарт зориулсан бололтой. Гэхдээ шүлгийн гол утга санаа нь Яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийн мөртийн өнгө аясыг ашиглаж. Үүнийгээ ч тэрээр илтгэж шүлгийнхээ доод талд “Бусдаас хуулав” гэж тодотгожээ. Энэхүү шүлгийг уншигчдад, шинэхэн оюутнууддаа хүргэе.






Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа
Алив тэр "А"-ээ биднээс битгий харамла
Хэрэггүй "F" дүнгээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхээч
Аргагүй унасан оюутныг шоолж бүү инээ
Аяа таны хүү чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж та өөрөө ИХ СУРГУУЛЬ төгсцийн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь бид бас бүү мартагээ
Ганц сайхан дүнгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж өг
Гаднаа "F" ч дотроо "А" өдрүүд
Газар дээр нэг биш нэлээд хэдэн удаа тохиолдоноо
Таны л хичээл гэж нойр хоолоо хассан оюутныг
Чанга хатуу дүнгээр битгий гомдоо багш минь
Таныг хүндэлсных нь хариуд хүндэл
Таниас ч мундаг багшийг сонгож болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний сургууль ив ижилхэн
Бидний сурлагын төлбөр хүртэл нэг банкинд орж
Бидний сурлагын дэвтэр дээр дүн хүртэл нэг янзаар бөмбөгдөж
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бидний дүнг асуулгүйгээр тавьж өг
Бүдэрч унасан оюутанд "А" өгөөд аргад
Өнөөдөр та инээж нөгөөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр та нар биднийг гуйх ч юм бил үү
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрлы
Өргөн хорвоод оюутнууд дүнгээр л дутаж болохгүй
Аз жаргалыг би багшаас авсан "А" дүнгээр төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад онц дүнг түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас онц дүн хүлээхийн нэр гэж ойлгоно
Амьддаа бие биенээ хайрлы багш нараа
Алив сайхнаа бусдаас битгий харамла л даа. /бусдаас хуулав/


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан