Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ховд нутгийн нэгэн иргэн "Гучин мянган хонь" шүлэг бичжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д эгзэгтэй эрсдэлтэй цаг үеэр айлчилж , халдварт өвчнийг эрсдэл багатай давахыг хүсч 30 мянган хонь бэлэглэсэн. Энэхүү үйл явдлаар бахархаж баярласан Өвөрмонгол найрагч н.Эрдэнэ “Андын сэтгэл” нэртэй шүлэг зохиож нийтэлсэн байсан билээ.

Тэгвэл Ховд нутгийн нэгэн иргэн "Гучин мянган хонь" шүлэг бичжээ. Тэрхүү шүлгийг нь бүрэн эхээр нь хүргэе.

Гучин мянган хонь

Магтуулах гэж өгсөнгүй ээ

Малтай болохоороо өгсийм

Түүх болох гэж өгсөнгүй ээ

Түүхтэй ардын удам болохоороо өгсийм

Яриулах гэж өгсөнгүй ээ

Ядарч явахад нь өгсийм

Баярхах гэж өгсөнгүй ээ

Байгаагаасаа өгсийм

Онгирох гэж өгсөнгүй ээ

Ойлгосон болохоороо өгсийм

Зүгээр баярхаж өгсөнгүй ээ

Зүдэрч явахад нь өгсийм

Илүү харж өгсөнгүй ээ

Ихээр өрөвдөхдөө өгсийм

Эргэж хариу нэхэж өгсөнгүй ээ

Эрүүл энх болтугай гэж өгсийм

Хэн нэгнээр явуулсангүй ээ

Хэн гэдгийг нь дэлхий мэдэх биз

Жирийн хүнээр явуулсангүй ээ

Жинхэнэ Ерөнхийлөгчөө явууллаа

2020.02.29 Ховд хот

2 Сэтгэгдэл
Мундаг бичжээ
За яршиг даа.
Хамгийн их уншсан