Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Алдарт дээрэмчдийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулна

Чикагогийн  мафийн толгойлогч байсан зартай дээрэмчин Аль Капонег байцаасан протокол болон бусад алдартай дээрэмчдийн эдлэж хэрэглэж байсан зүйлсийг Америкийн “PRAuction” дуудлага худалдаанд оруулах гэж байна.

1925 онд Жон Торрио гэгч гангстерийн аллагын хэргээр Ал Капонегоос гэрчийн мэдүүлэг авч байсан 50 протокол нэгдүгээрт тавигдаж байгаа аж. Энэ протоколын дөрвөн нүүрэн дээр алдартай гангстер эр өөрийн гараар Alphonse Capone гэж гарын үсгээ зурсан байгаа аж. Энэ протоколыг 100 мянган ам.доллараар зарна гэж төлөвлөөд байгаа аж.

Америкийн хамгийн алдартай дээрэрчин хос болох Бонни ба Клайд хоёрын хэрэглэж байсан Колт загварын хоёр гар буу тус бүрийг 200 мянган доллараас эхлэн дуудах аж. Үүнээс гадна Боннигийн торгон оймс, косметикээ хийдэг байсан сав,  Клайдын халааснаас авсан мөнгөн зоос, халаасны цагийг нь мөн дуудлага худалдаагаар оруулна.

Америкт ер нь байсхийгээд л 20 дугаар зууны эхний хагас амьдарч байсан зартай дээрэмчдийн эд зүйл, амьдарч байсан байр савыг дуудлага худалдаанд оруулдаг. Жишээлэхэд, энэ сард Аль Капонегийн унадаг байсан “Кадиллак” загварын хуягласан машиныг 215 мянган ам.доллараар зарж байсан.
0 Сэтгэгдэл
edgeeriig yzmer bolgood muzeid tawbal deer baisan ym daa
Хамгийн их уншсан