Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй

Маргааш бол үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат. Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 4 оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно.

Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь  Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй цуцашгүй, дуундаа орж, үзэгчдийг уярааж хайлуулж чаддаг Б.Оюу. Асар их авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдыг байлдан дагуулж байгаа урлаг өөд тэмүүлэх эрч хүч дүүрэн энэ бүсгүй дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоуны тайзан дээр хүчирхэг  Монгол  бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл болон гарч ирж байна. Шоуны турш үзэгчдээ баярлуулж, тэднийг гайхалтай дуу хоолойгоороо бишрүүлж, тайзан дээр биеэ авч явах соёл, өвөрмөц төрх, өөрийн гэсэн өнгөөрөө ялгарч байгаа Б.Оюуг дэмжин саналаа өгөхийг нийт Монголчууддаа уриалж байна.

“The Voice of Mongolia” шоуны дүрэм ёсоор маргааш 2 удаа санал хураалт болно. Дөрвөн оролцогчоос хамгийн өндөр санал авсан 2 оролцогчийн дунд дахин санал хурааж, ялагч үзэгчдийн дэмжлэгээр тодрох юм. Тиймээс Монгол бүсгүйчүүд, монгол ээжүүдийн төлөөлөн тайзнаа гарч байгаа Б.Оюуг дэмжиж та хоёр удаа  саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан