ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Уитнигийн охин ахтайгаа сүй тавьсан уу
Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Никээсээ алмаазан шигтгээтэй бөгж бэлгэнд авчээ. Цэнхэр алмааз бүхий бөгжнийхөө зургийг тэрээр Twitter хуудсандаа дэлгэсэн нь Бобби Кристиниа Браун ахтайгаа сүй тавьсан гэдэг шуугиан үүсгээд байна.
Ник Гордон бол Уитнигийн албан бусаар өргөж авсан хүү юм. Түүнийг 12 настайд аав нь шоронд орж, ээж нь хүүхдээ асран хамгаалж чадахааргүй болсон байх үед нь Уитни гэртээ авчирч, хүү шигээ өсгөжээ. Ник алдарт дуучны гэрт 10 гаруй жил амьдарсан бөгөөд одоо ч дүүтэйгээ 1,2 сая ам.долларын үнэтэй байшиндаа хамт байгаа аж. Гэвч тэднийг ах дүүс гэхээс илүүтэй хосын харилцаатай гэлцсэн яриа байдаг. Энэ нь Уитниг нас барсны дараа илүү их яригдах болсон юм. Учир нь, Ник Гордон дуучныг нас барсны дараа “Twitter”-тээ “Одоо бид илүү ойр дотно байж болох нь” гэж бичсэн нь хүмүүст сэжиг төрүүлсэн юм.
Бобби Кристина Браун 30 нас хүрэх үедээ ээжийнхээ өв хөрөнгийг залгамжлан авах хууль ёсны эрхтэй болох ажээ.

Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Никээсээ алмаазан шигтгээтэй бөгж бэлгэнд авчээ. Цэнхэр алмааз бүхий бөгжнийхөө зургийг тэрээр Twitter хуудсандаа дэлгэсэн нь Бобби Кристиниа Браун ахтайгаа сүй тавьсан гэдэг шуугиан үүсгээд байна. Ник Гордон бол Уитнигийн албан бусаар өргөж авсан хүү юм. Түүнийг 12 настайд аав нь шоронд орж, ээж нь хүүхдээ асран хамгаалж чадахааргүй болсон байх үед нь Уитни гэртээ авчирч, хүү шигээ өсгөжээ. Ник алдарт дуучны гэрт 10 гаруй жил амьдарсан бөгөөд одоо ч дүүтэйгээ 1,2 сая ам.долларын үнэтэй байшиндаа хамт байгаа аж. Гэвч тэднийг ах дүүс гэхээс илүүтэй хосын харилцаатай гэлцсэн яриа байдаг. Энэ нь Уитниг нас барсны дараа илүү их яригдах болсон юм. Учир нь, Ник Гордон дуучныг нас барсны дараа “Twitter”-тээ “Одоо бид илүү ойр дотно байж болох нь” гэж бичсэн нь хүмүүст сэжиг төрүүлсэн юм.
Бобби Кристина Браун 30 нас хүрэх үедээ ээжийнхээ өв хөрөнгийг залгамжлан авах хууль ёсны эрхтэй болох ажээ.
Б.Энх

0 Сэтгэгдэл























