Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг маргааш шүүнэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо, нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 14 цагаас шүүнэ. Өнөөдөр 11:30 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд тэднийг урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшилсон байна.
Энэ дагуу иргэн Б.Батболдоос тодруулахад ”Өнөөдөр урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Прокурорын талаас биднийг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, прокурорын биед халдсан мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэдэг хэргийг тулгаад байгаа. Гэвч бодит байдал дээр биднийг заавал шоронд суулгаж, ял өгөхийн тулд хийж байгаа гүтгэлэг гэж ойлгож болно. Прокурорын биед халдаагүй гэдгийг О.Мөнхбаатар өөрөө нотолж, гомдолгүй гэдгээ мэдэгдсэн байсаар атал прокурорын байгууллага нь түүний өмнөөс дур мэдэж эрүү үүсгэсэн. Хууль хүчний байгууллага энэ мэтчилэнгээр ард иргэдээ хэлмэгдүүлэхээ хэзээ зогсоох бол гэж хүлээж байна. Прокурорын байгууллагын гадаа жагссан хүмүүс нь Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн эрхээ эдэлснийхээ төлөө ийнхүү эрүүгийн хэргээр буруутгагдаад байна” гэв.
Тэднийг энэ сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл