Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Дүрслэх урлагийн музейд "AR УХААЛАГ ХӨТӨЧ" төсөл хэрэгжиж эхэллээ

Энэхүү төсөл нь музейн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсрол олгох зорилготой бөгөөд үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүллэгийг бий болгож, олон нийт тэр дундаа залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, урлагийн бүтээлээр дамжуулан тэдэнд гоо зүйн хүмүүжил олгох, музей үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд бурхны шашны урлаг, зээгт наамал, уран зураг, баримал, уран дархан, сийлбэр, ардын гар урлал зэрэг Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд, археологийн малтлагаас илэрсэн түүх соёлын дурсгалын тайлбарыг цахим агуулгаар баяжуулан 10-р сараас эхлэн Augmented Reality буюу AR ухаалаг нүдний шилний тусламжтайгаар музейн үзэгчдэд хүргэж байна.

Augmented reality хөтөч нь бодит үзмэрийг нэмэлтээр график, видео, судалгааны гэрэл зургууд, текст, аудио мэдээллээр баяжуулсан ба ингэснээр музейн боловсролын ажлыг шинэ түвшинд авчрах, цаашлаад өнөөгийн монголын музейн салбарт нэгэн шинэ инновацыг нэвтрүүлж байна. Уг төслийн хүрээнд мөн музейн онцлох үзмэрүүдийн тайлбарыг цахим агуулгаар баяжуулсан ухаалаг утасны AR аппликейшн цаашид хийгдэх юм.

Дүрслэх урлагийн музейд жилд дунджаар 11000 гаруй үзэгчид ирдэг бөгөөд тэдгээрээс ойролцоогоор 50 гаруй хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг.

Хүүхэд залуучуудын хувьд сургууль, гэр бүлийн шаардлагаар музейд ирэх бус тэдгээрийн сонирхлыг илт татахуйц дэвшилтэт технологиор дамжуулан эх орныхоо түүх, соёлыг улам их танин мэдэх хүсэл, сонирхлыг өдөөж, цаашлаад соёлын өвөө дээдлэн хүндэтгэх, соёл урлагийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, сэргээж болохыг ойлгуулах, өөрсдийн ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол, ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэн уг төсөл хэрэгжиж эхэллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан