Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
С.Чулуун:Номын сан хатавчинд биш хойморт залагддаг хүндэтгэлтэй газар байх ёстой

Соёлын сайд С.Чулуун С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн хөгжимт драмын театр, түүх-угсаатны зүй, байгалийн түүхийн музей, Тэмүүжин хүүхдийн театр, аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, соёл урлагийн ажилчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, зарим асуудлыг шийдвэрлэхээр болов.

Баянхонгор аймгийн түүх-угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь үйл ажиллагаатай танилцах үеэрээ Соёлын сайд С.Чулуун музейн дэглэлтэд анхаарч ажиллах, Улаанбаатар хотоос арга зүйн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хамтран ажиллах, тус аймгийн музейг "Хүн төрөлхтөний үүслийн өлгий нутаг" гэх тодотголыг ашиглан шинээр баригдах музейн төрхийг бүрдүүлэн, баруун бүсийн аялал жуулчлалын нэг төв болгох хэрэгтэй хэмээн онцолж байв.

С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн хөгжимт драмын театр тулгамдаж буй асуудал нь гэрэлтүүлэг, хөгжимчдийн орон тоо дутмаг тухайгаа дурдлаа. Тус театрын ШИНОС мюзиклийн уран бүтээлийг Улсын драмын эрдмийн театрт 7 хоног тоглуулах талаар санал солилцлоо.
Мөн Тэмүүжин хүүхдийн театрын хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхож, тулгамдаж буй асуудлын тухай ярилцлаа. Аймгийн Нийтийн номын сангийн баяжилт, техник тоног төхөөрөмжинд туслалцаа үзүүлэхээ Соёлын сайд С.Чулуун илэрхийллээ.

Соёлын сайд С.Чулуун аймгийн соёл, урлагийн байгууллагын ажилчидтай уулзах үеэр хэлэхдээ “Монголчуудын оюун санаа үнэт зүйл, монгол хүнийг тодорхойлох салбарын хувьд бид зорилготой, үндэсний бахархал, өв соёлоо дээдэлсэн, соёлын тогтвортой байдлыг ханган ажиллах болно. Орон нутгийн соёлын байгууллагуудыг мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх талд дэмжлэг үзүүлнэ. Соёлын яам нь соёл, урлагийн салбарын боол мөн эзэн нь байна. Энэ салбарынхандаа үйлчилдэг төрийн албан хаагч нь юм. Хамтдаа нэг хүн шиг байж, хувийн сонирхол, жижиг эрх ашгаа гээж хүн болгон хичээж ажиллах чухал цаг үе ирээд байна. Баянхонгор аймаг бол хүний үүслийн өлгий нутгийн нэг гэдэг, тиймээс энэ нутаг музейн өлгий байх учиртай.

Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг агуулах биш, монгол хүний үнэт зүйл, уламжлалыг агуулж буй боловсролын үйлчилгээний газар юм. Тиймээс яамнаас музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон юм. Музей зөвхөн үзүүлэх харуулах төдийгүй хүүхдийн нас насанд тохирсон хөтөлбөртэй байх ёстой. Үүнд ч гол анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв.
Түүнчлэн тэрээр номын сан хатавчинд биш хойморт залагддаг хүндэтгэлтэй газар байх ёстой гэсэн юм.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан