Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"ХИЛИЙН ӨНГӨ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Энэ намар Орос-Монгол хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулж байдаг найрамдлын өдрүүд 60 дахь жилдээ Монгол Улсад өрнөнө.

Тэгвэл ОХУ-ны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар ХХЕГ хооронд тогтоосон найрсаг харилцааны илэрхийлэл болсон нэгэн сайхан арга хэмжээ өнөөдөр ОШУСТ дээр зохион байгуулагдлаа.

Тодруулбал, Монголын хилчдийн хэвлэл Цэргийн Гавьяаны одонт " Эх орны манаа" сонины 80 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд энэ түүхт ойн хүрээнд Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газраас "Хилийн өнгө" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ОШУСТ дээр аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд дэлгэж байна.

Монгол Улсын ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л. Номингэрэлийн уран бүтээл болох орчин цагийн Хил хамгаалах байгууллагын хөгжил, хилчдийн албаны онцлогийг харуулсан нийт 60 гэрэл зургийг толилуулах үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга , хошууч генерал Шархүүгийн Лхачинжав, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц. Батбаатар, МГЗНХ-ны УЗ-ийн дарга П. Баттулга нар хүрэлцэн ирж тууж хайчиллаа.

Ташрамд дурдахад, анх 1940 оны 10-р сарын 03-ны өдөр " Эх орны төлөө" нэртэйгээр хэвлэгдэн гарч улмаар 1945 оны 08-р сараас " Эх орны манаа" нэртэй болон хилчдийн сонин нь Монголын ууган хэвлэлүүдийн нэг юм. Түүхт 80 жилийн ойд гэрэл зургийн үзэсгэлэнгээ зориулан гаргаж буй гэрэл зурагчин Л. Номингэрэл нь 2015 онд " Бүсгүй мэлмий" хамтарсан үзэсгэлэн, " Би хилчин" бие даасан үзэсгэлэн, 2016 онд Япон улсад хамтарсан үзэсгэлэн дэглэн гаргаж байсан бүсгүй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан