Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Франц улсад байгаа ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн үед Франц, Австри улсуудад террорист халдлага үйлдэгдэж гэм зэмгүй иргэдийн амь насыг хохироох боллоо. Франц Улсын тухайд түүний эсрэг хатуу, эрчимтэй сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа тул террорист халдлага Франц улсад дахин гарах өндөр эрсдэлтэй байгаа талаар тус улсын ДХЯ бусад холбогдох байгууллагуудаас албан ёсоор анхааруулж өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд болсон явдлын улмаас зарим шашны радикал үзлийг дэвэргэх хандлага нийгмийн сүлжээ болон боловсролын байгууллагад гарч байгаагаас тус улсын аюулгүй байдлыг болон хууль сахиулах байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болжээ.

Террорист халдлага нь тээврийн хэрэгслэл, галт болон хүйтэн зэвсэг ашиглан үйлдэх болсон иймээс Франц улс дахь монгол иргэд олон нийтийн газар онцгой сонор сэрэмжтэй байх, сургууль болон бусад орчинд хүүхдүүдээ төрөл бүрийн эрсдэлтэй нөлөөлөлд автах, хохирохоос урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан