Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Есдүгээр сард нойтон цас орж цочир хүйтэрнэ

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан есдүгээр сарын цаг агаарын тойм мэдээг cонирхуулъя. Баруун зүгийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Төвийн нутгаар хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй. Зүүн зүгийн нутгаар  нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Говийн нутаг нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм дулаан, хөрсөн дээр хасах 2 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй гэсэн байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан