Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
А.Амбасэлмаа: 52 хүнээс халдвар илэрч, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 24 тохиолдол бүртгэгдсэн

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 44,018 хүнд шинжилгээ хийж халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 24 тохиолдлын 15 нь анхны, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм" гэв. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 78 тохиолдлоос 41 нь анхны батлагдсан тохиолдол, 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна. 

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

  • БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18, 3 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4  дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12, 19 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,493 болсон бол үүнээс 1,864 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 759 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн 669 байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан