Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил,хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, эрүүл мэндийг дэмжих сан хамтран эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх тулгамдаж буй асуудлыг судлах, нотолгоонд суурилж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, сайн туршлагыг солилцох зорилгоор "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил , хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар цахим хурал байгуулагдлаа.

Цахим хурал 2021 оны хоёрдугаар сарын 26-ний өдрийн 9:00 цагаас 14:00 цагт АШУҮС-ийн эрдмийн их танхимаас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нээж ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банк, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМЯ-ны дэргэдэх судалгааны ёс зүйн хяналтын хороо, АШУҮИС-ийн төлөөлөл үндэс илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлагын чиглэлээр үндэсний хэмжээнд ирүүлсэн 45 илтгэлээс шалгарсан 7 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Мөн ЭМЯ-аас улс орон даяар зохион байгуулсан "Эерэг хандлага-эмчилгээний эхлэл" аяны сайн туршлагыг хуваалцахаар шилдэг7 байгууллагыг танилцууллаа. Хуралд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид оролцож салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид оролцож салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид сайжруулах зөвлөмж гаргасан нь энэхүү хурлын онцлог юм. Мөн Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан