Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Кино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна. Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан