Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Вакцинд хамрагдсан хүний гар утсанд дараагийн тунгаа хэзээ хийлгэх талаар мэдээлэл очно

Коронавирусийн вакцинжуулах үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулахад дайчлагдах эмч, мэргэжилтнүүд болон бусад зорилтот бүлгийн хүмүүсийг одоогоор вакцинд хамруулж байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма онцлов.

Өнөөдрийн байдлаар 13,200 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад буй.

Вакцин хамрагдсан хүмүүсийн 9,500 орчим нь эрүүл мэндийн ажилтан, тэр дундаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад оролцох эмч, мэргэжилтнүүд байна.

Мөн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багуудын 2,600 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Түүнчлэн "Одоогоор вакцинжуулах үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулахад дайчлагдах эмч, мэргэжилтнүүд болон бусад зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.

Вакцинд хамрагдсан иргэдийн гар утсанд дараагийн тунг хэзээ хийлгэх талаарх мэдээлэл болон цахим бүртгэлийн программ мессежээр очиж буй бөгөөд уг программд иргэд нэвтэрч вакцины дараах хариу урвалаа бүртгүүлэх хэрэгтэй.

Уг программаар дамжуулж иргэд вакцины дараах хариу урвалын мэдээллийг авах боломжтой" гэдгийг хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан