Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо

Өчигдөр улсын хэмжээнд 13,206 хүний сорьцод шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ.

Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Өмнө нь хамгийн дээд тал нь 61 тохиолдлыг 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нэг өдрийн дотор шинээр илрүүлж байв.

Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо. Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,153 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,442 хүн эдгэрээд байгаа бол 696 хүн эмчилгээнд байна. Хүндэвтэр 62, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан