Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Б.ЖАВХЛАН: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар боллоо

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2021.03.09/ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж байна.

ТӨРӨӨС ЗЭЭЛ АВАХ ААН-ҮҮД НӨАТ ТӨЛӨГЧ БАЙХ ГАНЦ Л ШААРДЛАГА ТАВЬЖ БУЙ"

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулснаас хойш аж ахуй нэгж, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон. Эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр макро зорилтот бодлогын хүрээнд багтаахын тулд судалгаа хийсэн. Бид арилжааны банкуудаар дамжуулж, 2 их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар боллоо. Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж буй. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай юм.  Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирсэн байна лээ. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай зээл олгоно.  Тиймээс энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл  олгоно. Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан