Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА

ӨДӨР 3. 2026 оны 8 дугаар сарын 11 | Өвөрхангай аймаг

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” аяллынхаа гурав дахь өдөр Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Хархорин чиглэлд үргэлжиллээ.

Олон улсын оролцогчид Элсэн тасархайд тэмээ унан Монгол орны говь, хангайн бүс нутгийн зааг болсон байгалийн өвөрмөц онцлогтой танилцаж, улмаар Хархорум музейд зочилж, Монголын их эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдворуудыг үзэж сонирхлоо.

Музейд хадгалагдаж байгаа олон орны худалдааны зоос, шаазан эдлэл, барилгын уран хийц болон олон шашин зэрэгцэн оршиж байсныг илтгэх эд өлгийн зүйлс  Хархорум хот Торгоны замын чухал зангилаа төдийгүй өрнө, дорнын худалдаа, соёлын жинхэнэ уулзвар байсныг бодитоор гэрчилдэг.


Эдгээр түүхэн үзмэрүүдээр дамжуулан Монголын их эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг танилцуулсан нь “Торгоны замын жингийн цуваа” аяллын үндсэн зорилго, утга санааг тодотгосон онцгой ач холбогдолтой байв.


 

Аяллын баг цаашаа Хархорин сумын Улсын аварга малчин О.Баянмөнхийнд зочилж, хангай нутгийн айлын ахуй, сүү, цагаан идээ боловсруулах, ямаа саах, ноос савах, эсгий хийх зэрэг уламжлалт арга ухаантай танилцлаа. Зочид ноос савж, малын гаралтай түүхий эдийг хэрэглээнд хэрхэн боловсруулдгийг туршиж үзлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан