Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цаг хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна.Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр /2026.8.11/ болон маргааш /2026.8.12/-ийн дараах нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдье.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.

OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 -цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.

OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.

OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20+ цагт бууна.Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан