Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Коронавирусийн халдварын (Ковид-19) эсрэг дархлаажуулах тухай” Улсын онцгой комиссын даргын 05 дугаар тушаал, Эрүүл  мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд  2021 оны 03 сарын 10-12-ны өдрүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
 Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу “Астра Зеника” вакцины дархлаажуулалтыг  халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн дархлаажуулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.

Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдсан нийт ажилчдадаа вакцинжуулалтын дараах хариу урвал, хүндрэлийн талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, халуун цай, кофегоор үйлчилж байна.
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, 
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх,
  • Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх хэрэгтэй.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан