Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2021.03.15: Ковид-19 халдварын 122 тохиолдол илэрлээ  

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 9,410 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 122 хүнээс халдвар илрэв. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,082 боллоо. Завханы Шилүүстэй суманд 2, Төв аймгийн Зуунмод суманд 1, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 болж буй юм.

122 хүний 116 нь ойрын хавьтал бөгөөд 111 хүнд эхний шинжилгээгээр, 5 хүнд хоёр дахь шинжилгээгээр илэрсэн бол 5 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Дараах хороодод халдварын халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Үүнд:

  • ХУД-ийн 20 дугаар хороо
  • БГД-ийн 4, 16 дугаар хороо

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 3,031-д хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 900,
  • Хүндэвтэр 65,
  • Хүнд 6,
  • Маш хүнд 2 хүн байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан