Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Коронавирусийн вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 13 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 116 буюу 33.2 хувийг машин ачилт,  57 буюу 16.3 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх асуулт эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой асуулт хамгийн их ирж байна. Иймээс иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх үү?

-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийгдэж эхлээд байна.

-Вакцин хийлгэснээс халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү?

-Үгүй. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэг бие үүсэх бөгөөд энэ дархлаа хэр удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхойгүй. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

-Яагаад хоёр удаагийн тун хийлгэх ёстой вэ?

-Эхний тунг хийлгэсний дараа хүний дархлааны систем вирусийг таних чадвартай болдог. Гэхдээ хангалттай дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлааны хариу урвал улам хүчтэй болгодог. Тиймээс маш сайн дархлаатай болж, халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун хийлгэх ёстой.

-Вакцин эхний тун болон хоёр дахь тунд өөр өөр вакцин хийлгэж болох уу?

-Хоёр тун нэг ижил вакцин байх ёстой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан