Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Э.Тэмүүлэн: Ковид-19 халдварын 210 тохиолдол илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

 Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Үүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. 

Шинээр бүртгэгдсэн 210 хүнээс дотоодод халдвар авсан нь 209. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдснээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо.

Түүнчлэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25-ынх нь голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо, Хан-Үүл дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороодод амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.

Сүүлийн 24 цаг 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас

  • хөнгөн 1209,
  • хүндэвтэр 180
  • хүнд 15,
  • маш хүнд 3 хүн байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан